INTD401 · Бизнесийн ёс зүй ба комплайнс · Лекц 1
Хэрэглэгчийн итгэл, шударга сурталчилгаа, дижитал орчны шинэ сорилт. Хууль хаана дуусч, таны сонголт хаана эхэлдэг вэ?
Маркетинг, борлуулалт, төслийн удирдлагын 10+ жилийн туршлага
AI маркетингийн сургагч багш
Маркетингийн магистр (MBA) · 2022 оноос бизнесийн ёс зүй, маркетингийн үндэс заадаг
17:40–20:05 · Хич-5, 605 тоот · 145 минут
Удирдлага: ← → товчоор, эсвэл дэлгэцийг зүүн/баруун тийш шударна. M агуулга · N багшийн тэмдэглэл · ? тусламж
Өнөөдрийн зам
| Цаг | Бүлэг | Агуулга |
|---|---|---|
| 17:40–18:25 | I · Ёс зүйн үндэс | Хууль ба ёс зүй, зургаан онол, хариуцлагын маргаан, 4P, 2 тоглоом |
| 18:25–18:35 | Завсарлага | 10 минут |
| 18:35–18:55 | II · Дижитал орчин | Харанхуй загвар, түлхэц ба нууцлал, хувийн мэдээлэл, AI, эрх зүй |
| 18:55–19:20 | III · Хүн ба байгаль | Хүний эрх, ногоон угаалга, соёл ба ёс зүй, хүүхдийн хөдөлмөр |
| 19:20–19:30 | Завсарлага | 10 минут |
| 19:30–20:05 | IV · Шийдвэр | Хоёр кейс, шийдвэрийн 4 тест, дүгнэлт |
Дээд самбарын цаг одоо аль бүлэгт явж байгааг харуулна. Туршихдаа «Одооноос эхлүүлэх»-ийг дарна уу.
Бүлэг I
Хууль хаана дуусч, сонголт хаана эхэлдэг вэ?
17:40 — 18:25 · зургаан онол · хариуцлагын маргаан · 4P · 2 тоглоом
Нээлтийн санал асуулга
Гурвуулаа хууль зөрчөөгүй байж болно. Харин ёс зүйн хувьд?
Гол санаа
Хууль зөрчөөгүй нь зөв үйлдэл хийсэн гэсэн үг биш.
Ёс зүйн онолын хандлагууд
Жишээ: «Сүүлийн 3 ширхэг!» гэж бичсэн ч агуулахад 300 ширхэг бий. Карт бүрийг нээж үзнэ үү.
Аль үйлдэл хамгийн олон хүнд хамгийн их сайн сайхныг авчрах вэ?
Энэ жишээнд: Богино хугацаанд борлуулалт өсөх ч итгэл алдарч, давтан худалдан авалт буурна — нийт үр дагавар сөрөг.
Шүүмжлэл: Үр дагаврыг урьдчилан хэмжихэд бэрх; нийт ашгийн нэрийдлээр цөөнхийн эрхийг золиосолж болзошгүй.
Энэ зарчмыг бүх нийтийн хууль болгож болох уу? Хүнийг зөвхөн зорилгынхоо хэрэгсэл болгож байна уу?
Энэ жишээнд: Бүгд ингэж худал хэлбэл зар сурталчилгаа итгэлээ бүрэн алдана; хэрэглэгчийг борлуулалтын хэрэгсэл болгож байгаа тул буруу.
Шүүмжлэл: Үүргүүд хоорондоо зөрчилдөхөд аль нь давуу болохыг заадаггүй; үр дагаврыг үл тооцдог.
Шударга, ухаалаг хүн энэ нөхцөлд юу хийх байсан бэ? Бид ямар байгууллага байхыг хүсдэг вэ?
Энэ жишээнд: «Хэрэглэгчээ хуурдаг брэнд» гэж нэрлүүлэхийг хэн ч хүсэхгүй — энэ бол байгууллагын зан чанарын асуудал.
Шүүмжлэл: Тодорхой нөхцөлд яг юу хийхийг заадаггүй; юуг ариун журам гэж үзэх нь соёлоос хамаарна.
Компани уу, хэрэглэгч үү — аль талд байхаа мэдэхгүй байхад («мунхагийн хөшиг») та энэ дүрмийг сонгох уу?
Энэ жишээнд: Өөрөө хэрэглэгч болж магадгүй хүн зохиомол яаралтай байдлыг зөвшөөрөхгүй — тиймээс дүрэм шударга бус.
Шүүмжлэл: Хэт хийсвэр; зах зээл дэх мэдээллийн тэгш бус байдлыг бүрэн тусгадаггүй.
Энэ үйлдэл хэн нэгний үндсэн эрхийг — аюулгүй байх, мэдээлэл авах, сонгох, санал бодлоо сонсгох — зөрчиж байна уу?
Энэ жишээнд: Хэрэглэгчийн үнэн зөв мэдээлэл авах эрх зөрчигдөж байна.
Шүүмжлэл: Эрхүүд хоорондоо мөргөлдөхөд (нууцлал ба аюулгүй байдал) аль нь давамгайлахыг заадаггүй.
Энэ шийдвэр харилцаа, итгэлцэл, хамгийн эмзэг хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ жишээнд: Цагийн дарамт хамгийн хүчтэй нөлөөлөх нь өндөр настан, санхүүгийн хүндрэлтэй хэрэглэгчид.
Шүүмжлэл: Ойр дотны хүмүүсээ илүүд үзэж, бусдад шударга бус хандах эрсдэлтэй.
Mill, J. S. (1863). Utilitarianism · Kant, I. (1785). Groundwork of the Metaphysics of Morals · Rawls, J. (1971). A Theory of Justice · Gilligan, C. (1982). In a Different Voice · Crane et al. (2019). Business Ethics, 5th ed., ch. 3
Бизнесийн хариуцлагын онол
Бизнесийн цорын ганц нийгмийн хариуцлага бол ашгаа нэмэгдүүлэх явдал — «хууль болон ёс заншлын үндсэн дүрмийн хүрээнд».
Компанид нөлөөлдөг, эсвэл түүний нөлөөнд өртдөг бүх тал — ажилтан, хэрэглэгч, нийлүүлэгч, орон нутаг — хууль ёсны ашиг сонирхолтой.
Эдийн засгийн → хууль эрх зүйн → ёс зүйн → сайн дурын (буяны) хариуцлага. Дөрвөн түвшин нэгэн зэрэг хэрэгжих ёстой.
Нийгмийн асуудлыг шийдэх нь өрсөлдөх давуу талын эх үүсвэр болно. Шүүмж: ашиг ба нийгмийн эрх ашиг зөрчилдөх нөхцөлийг дутуу үнэлдэг (Crane et al., 2014).
Friedman, M. (1970, Sept 13). The social responsibility of business is to increase its profits. NYT Magazine · Freeman, R. E. (1984). Strategic Management: A Stakeholder Approach · Carroll, A. B. (1991). Business Horizons, 34(4), 39–48 · Porter, M. E., & Kramer, M. R. (2011). HBR, 89(1/2) · Crane, A. et al. (2014). California Management Review, 56(2)
Ёс зүйн шийдвэрийн загвар
Rest-ийн дөрвөн бүрэлдэхүүний загвар (1986)
Маркетер деонтологийн үнэлгээ (ямар норм зөрчигдөх вэ) ба телеологийн үнэлгээ (хэнд, ямар магадлалтай, хэр их нөлөө үзүүлэх вэ)-г хослуулан дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтэд соёл, салбар, байгууллага, хувь хүний хүчин зүйлс нөлөөлнө.
Хүмүүс өөрийгөө ёс зүйтэй гэж боддог ч сохор цэгтэй: хэт өндөр зорилт, «бүгд л ингэдэг» гэсэн хандлага, хохирогч харагдахгүй байх, аажмаар гулсах. Шийдэл: шийдвэр гаргахын өмнө ёс зүйн асуулт тавих журмыг тогтмолжуулах.
Rest, J. R. (1986). Moral Development: Advances in Research and Theory · Hunt, S. D., & Vitell, S. (1986). Journal of Macromarketing, 6(1), 5–16 · Bazerman, M. H., & Tenbrunsel, A. E. (2011). Blind Spots. Princeton UP
Маркетингийн 4P
Сурталчилгааны онол · олон өнцөг
Үйлдвэрлэл өөрөө эрэлтээ бий болгодог: сурталчилгаа хэрэгцээг зохиомлоор төрүүлдэг.
Урлаг, уран зохиолыг сонирхох зэрэг ихэнх хүсэл нийгмийн орчноос суралцаж олддог. Суралцсан хүсэл нь хуурамч хүсэл гэсэн үг биш.
Хүн зарыг зар гэж таньвал сэтгэл зүйн хамгаалалт нь идэвхждэг. Далд зар энэ хамгаалалтыг тойрч гардаг.
Хэнийг зорилтот бүлэг болгох нь өөрөө ёс зүйн асуудал: хүүхэд, өндөр настан, санхүүгийн хүндрэлтэй хүмүүс.
Galbraith, J. K. (1958). The Affluent Society · Hayek, F. A. (1961). Southern Economic Journal, 27(4), 346–348 · Friestad, M., & Wright, P. (1994). Journal of Consumer Research, 21(1), 1–31 · Smith, N. C., & Cooper-Martin, E. (1997). Journal of Marketing, 61(3), 1–20
Тоглоом 1 · Сурталчилгааны ёс зүй
Мэдэгдэл бүрийг ангилна уу. Хариулт бүрийн дараа тайлбар гарна.
Тоглоом 2 · Үнийн ёс зүй
Зүүн талаас нэгийг, баруун талаас нэгийг сонгоно уу.
Завсарлага 1
Дараа нь: дижитал орчин, үргэлжлээд хүн ба байгаль — хүний эрх, ногоон угаалга, хүүхдийн хөдөлмөр.
Бүлэг II
Дэлгэцийн цаана нуугдсан сонголтууд.
18:35 — 18:55 · харанхуй загвар · түлхэц ба нууцлал · AI · эрх зүй
Тоглоом 3 · Дижитал маркетингийн сорилт
Энэ захиалгын хуудсанд хэрэглэгчийн шийдвэрийг гуйвуулах 5 заль нуугдсан байна. Олж дарна уу.
Үгүй, би илүү төлөхийг хүсэж байна
Олдсон: 0 / 5
Nerdwriter · How Dark Patterns Trick You Online Харанхуй загварын төрлүүдийг бодит вэбсайтын жишээгээр (~8 мин)
deceptive.design · Hall of Shame Харри Бригнуллын цуглуулсан бодит жишээний сан — ангид нээж үзүүлж болно
Шинэ цонхонд нээгдэнэ · Англи хэлтэй — YouTube-ийн автомат хадмалыг асааж болно
Дижитал ёс зүйн онол
Түлхэц (Thaler & Sunstein, 2008) — сонголтыг хязгаарлахгүйгээр хүнийг өөрт нь ашигтай шийдвэр рүү чиглүүлэх, жишээ нь тэтгэврийн хуримтлалд автоматаар хамруулах.
Лаг (Thaler, 2018) — ижил аргыг хэрэглэгчийн эсрэг ашиглах: цуцлахад хүндрэлтэй, нөхцөлийг нуусан. Харанхуй загвар бол лагийн нэг хэлбэр.
Нөхцөлийн бүрэн бүтэн байдал (Nissenbaum, 2004) — эмчид хэлсэн мэдээлэл зар сурталчилгааны систем рүү дамжвал мэдээлэл «нууц» байсан эсэхээс үл хамааран нууцлал зөрчигдөнө.
Тандалтын капитализм (Zuboff, 2019) — хүний зан төлөвийн өгөгдлийг таамаглал болгон худалддаг бизнес загварыг бүтцийн түвшинд шүүмжилдэг.
Нууцлалын парадокс (Norberg et al., 2007) — хүмүүс нууцлалдаа санаа зовдог гэж хэлдэг ч бодит байдалд мэдээллээ амархан өгдөг.
Thaler, R. H., & Sunstein, C. R. (2008). Nudge · Thaler, R. H. (2018). Nudge, not sludge. Science, 361(6401), 431 · Nissenbaum, H. (2004). Washington Law Review, 79(1), 119–157 · Zuboff, S. (2019). The Age of Surveillance Capitalism · Norberg, P. A., Horne, D. R., & Horne, D. A. (2007). Journal of Consumer Affairs, 41(1), 100–126
Хувийн мэдээлэл
Та онлайн гутлын дэлгүүр ажиллуулдаг. Захиалга авахдаа ямар мэдээлэл асуух вэ?
Монголд: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021) — цуглуулах зорилго, мэдээллийн эзний зөвшөөрөл, хадгалах хугацааны шаардлага тавьдаг. Хүчин төгөлдөр эхийг legalinfo.mn-ээс шалгана уу.
AI ба маркетингийн ёс зүй
Карт бүрийг дарж эргүүлнэ үү.
Монголын эрх зүйн орчин
| Хууль / байгууллага | Юуг зохицуулдаг вэ |
|---|---|
| Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль | Мэдээлэл авах эрх, бараа үйлчилгээний чанар, гомдол шийдвэрлэх |
| Өрсөлдөөний тухай хууль | Шударга бус өрсөлдөөн, төөрөгдүүлэх мэдээлэл, давамгай байдлаа урвуулан ашиглах |
| Зар сурталчилгааны тухай хууль | Зар сурталчилгаанд тавих шаардлага, хориглох зүйл |
| Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль | Мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, устгах |
| Монополын эсрэг газар (хуучнаар ШӨХТГ) | Өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн хяналт, гомдол шийдвэрлэх (115), торгууль ногдуулах |
Шалгалтад аль хууль юуг зохицуулдгийг мэдэхэд хангалттай; зүйл, заалтын дугаар асуухгүй.
Бүлэг III
Гоё зарын цаад үнийг хэн төлдөг вэ?
18:55 — 19:20 · ногоон угаалга · байгаль · хүний эрх · хүүхдийн хөдөлмөр
Олон улсын хүрээ
НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим (2011) — гурван тулгуур.
Төр хууль тогтоомж, хяналтаар дамжуулан иргэдийг бизнесийн үйл ажиллагаанаас үүдэх хохирлоос хамгаалах үүрэгтэй.
Компани хүний эрхийг зөрчихгүй байх хариуцлагатай — нийлүүлэгч, гэрээлэгчийн түвшинд ч мөн адил. Хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ (due diligence)-г тогтмол хийнэ.
Хохирогч гомдол гаргаж, зөрчлөө арилгуулах, нөхөн төлбөр авах бодит механизм байх ёстой.
Гол асуулт: «Бид хууль зөрчөөгүй» биш, «Бидний үйл ажиллагаанаас болж хэн нэгэн хохирч байна уу?»
United Nations (2011). Guiding Principles on Business and Human Rights. HR/PUB/11/04 · Ruggie, J. G. (2013). Just Business
Байгаль ба PR
Гурвалсан суурь үзүүлэлт (Elkington, 1997): ашиг · хүн · дэлхий — нэгийнх нь дутагдлыг нөгөөгөөр «угааж» болохгүй
Утааны хэмжилтийг хуурах программ хангамжийг 11 сая орчим машинд суулгасан. Компанид 30 тэрбум еврогоос илүү зардал учирч, гүйцэтгэх захирал нь огцорсон.
Норвегийн Хэрэглэгчийн газар «Conscious» цуглуулгын тогтвортой байдлын мэдэгдэл хэрэглэгчид хангалттай мэдээлэл өгөхгүй байна гэж шүүмжилсэн.
Delmas & Burbano (2011): гадаад (сул зохицуулалт, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн дарамт), байгууллагын (маркетинг ба үйлдвэрлэлийн уялдаа муу), хувь хүний (хэт өөдрөг хандлага, богино хугацааны сэтгэлгээ) хүчин зүйлс нөлөөлдөг.
TerraChoice (2007, 2010). The Sins of Greenwashing · Delmas, M. A., & Burbano, V. C. (2011). California Management Review, 54(1), 64–87 · Elkington, J. (1997). Cannibals with Forks
Байгаль ба соёлын өв
2020 оны 5-р сард Rio Tinto компани төмрийн хүдрийн уурхайгаа тэлэхийн тулд Австралийн уугуул иргэдийн 46,000 жилийн түүхтэй ариун хадан оромжийг дэлбэлсэн.
Компани хууль ёсны зөвшөөрөлтэй байсан. Гэвч олон нийт, хөрөнгө оруулагчдын шахалтаар гүйцэтгэх захирал болон дээд түвшний хоёр удирдлага огцорсон.
Rio Tinto нь Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг эзэмшдэг.
Parliament of Australia, Joint Standing Committee on Northern Australia (2020). Never Again · NPR (2020, Sept 11)
Хүний эрх · нийлүүлэлтийн сүлжээ
1,134
хүн амь үрэгдсэн — Rana Plaza, 2013
Барууны олон брэндэд хувцас оёдог 8 давхар барилга нурсан. Өмнөх өдөр нь ханад хагарал илэрсэн ч ажилчдыг ажилдаа эргэн орохыг шаардсан байв.
200 гаруй брэнд Бангладешийн галын болон барилгын аюулгүй байдлын хэлэлцээрт (Accord) нэгдэж, нийлүүлэгчдээ хараат бус байгууллагаар шалгуулдаг болсон.
Маркетингийн холбоо: «Хямд үнэ» хэрэглэгчид давуу тал мэт. Харин тэр нь хэн нэгний аюулгүй байдлын үнээр бий болсон бол?
Clean Clothes Campaign. Rana Plaza · Human Rights Watch (2023). A decade after Rana Plaza
Соёл ба ёс зүй · олон өнцөг
Зарим зарчим бүх соёлд хамаарна. Сул тал: орон нутгийн нөхцөл, уламжлалыг үл тоомсорлож, «соёлын империализм» болох эрсдэлтэй.
Зөв буруу нь соёлоос хамаарна. Сул тал: хүүхдийн хөдөлмөр, авлигыг «манай заншил» гэж зөвтгөх боломж олгоно.
Donaldson & Dunfee: хүний амь нас, аюулгүй байдал зэрэг бүх нийтийн дээд норм (hypernorm) зөрчиж болохгүй хил хязгаар болно. Түүний хүрээнд орон нутгийн нийгмийн гэрээ хүчин төгөлдөр.
Donaldson, T., & Dunfee, T. W. (1994). Academy of Management Review, 19(2), 252–284 · Donaldson, T. (1996). Values in tension: Ethics away from home. HBR, 74(5), 48–62
Хүүхдийн хөдөлмөр
138 сая
хүүхэд дэлхий даяар хүүхдийн хөдөлмөрт татагдаж байна (ОУХБ, ЮНИСЕФ, 2024 оны тооцоо)
1.56 сая
хүүхэд Кот-д'Ивуар, Ганагийн какаоны тариаланд аюултай ажил эрхэлж байв (NORC, 2020)
53
хүүхэд унаач 1996–2024 онд Монголд амь үрэгдсэн
Хаврын морин уралдааны хориг 2019–2025 онд үйлчилж, 2025 оны 1-р сард цуцлагдсан. Таны брэнд ийм уралдааныг ивээн тэтгэх санал авбал юу гэж хариулах вэ?
ILO & UNICEF (2025). Child Labour: Global Estimates 2024 · NORC (2020). Child Labor in Cocoa · Global Voices (2025, Feb 5) · ILO. Mongolian child jockeys
Маркетинг хор хөнөөлтэй болох үед
Хөгжиж буй орнуудад эхийн сүү орлуулагчийг түрэмгий сурталчилсан гэх шүүмжлэлээс олон улсын бойкот өрнөж, ДЭМБ 1981 онд энэ төрлийн маркетингийг хязгаарласан олон улсын дүрэм баталсан.
Опиоид өвдөлт намдаагчийн донтуулах эрсдэлийг бага мэтээр сурталчилсан хэргээр компани 2007, 2020 онд АНУ-ын шүүхэд гэм буруугаа хүлээсэн.
Тамхины үйлдвэрлэгчид олон арван жил эрүүл мэндийн эрсдэлийн талаар эргэлзээ төрүүлэх PR кампанит ажил явуулсаар ирсэн — «Эргэлзээ бол бидний бүтээгдэхүүн» (Brown & Williamson, 1969).
Асуулт: «Би зөвхөн мессеж бичдэг» гэж маркетер хариуцлагаас мултарч чадах уу?
WHO (1981). International Code of Marketing of Breast-milk Substitutes · U.S. DOJ (2020). Purdue Pharma plea · Oreskes, N., & Conway, E. M. (2010). Merchants of Doubt
Тоглоом 4
Нөхцөл байдал бүрийг ангилна уу.
Завсарлага 2
Дараа нь: хоёр кейс, шийдвэрийн 4 тест, дүгнэлт.
Бүлэг IV
Та тэр өрөөнд байсан бол юу хийх байсан бэ?
19:30 — 20:05 · 2 кейс · 4 тест · дүгнэлт
Кейс 1 · 10 минут · Бодит
Францын хэрэглэгчийн хамгаалалтын газар Shein-ий сайтын 2022–2023 оны хямдралыг 11 сар шалгажээ. Дүн нь:
нь бодит хямдрал биш
нь зарласнаас бага хямдрал
нь үнэндээ үнэ өсгөлт
Хямдрал зарлахаас өмнө үнийг өсгөж, «хуучин үнэ»-ийг хиймлээр өндөр харуулсан. Мөн «хүлэмжийн хийг 25%-иар бууруулсан» гэсэн мэдэгдлээ нотолж чадаагүй. 2025 оны 7-р сард 40 сая еврогоор торгуулсан.
Хуурамч лавлах үнэ: эцсийн үнэ өөрчлөгдөөгүй ч хэрэглэгчийн «хэмнэлт» хуурамч — шийдвэр нь худал мэдээлэлд суурилна (Кантын үүргийн ёс зүй, эрхийн хандлага). Ногоон мэдэгдэл: нотолгоогүй — ногоон угаалгын «Нотолгоогүй» нүгэл. Хяналт: лавлах үнийг 30 хоногийн хамгийн бага үнээр автоматаар тооцох, хямдралын хугацааг үнэнээр зарлах, байгаль орчны мэдэгдэл бүрийг баримттай байлгах. Лекц 2-т эдгээрийг «комплайнсын хяналт» гэж нэрлэнэ.
CBC Marketplace · Sale or Fail? Канадын томоохон дэлгүүрүүдийн «хямдрал»-ын үнийг олон сар мөшгөсөн сэтгүүлчийн шалгалт (2025; 3–5 минутын хэсэг)
Шинэ цонхонд нээгдэнэ · Англи хэлтэй
DGCCRF / Fashion Dive (2025, July 7). Shein fined €40M for misleading promotions in France · Directive (EU) 2019/2161, Art. 2 (Price Indication Directive, Art. 6a) · TerraChoice (2010). The Sins of Greenwashing
Кейс 2 · 10 минут · Бодит · AI
Эмээгээ алдсан зорчигч Air Canada-гийн вэбсайтын AI чатботоос гашуудлын хөнгөлөлтийг асуув. Чатбот: «Бүтэн үнээр аваад, 90 хоногийн дотор хөнгөлөлтийн зөрүүг нэхэмжилж болно.» Гэвч компанийн бодлогоор хөнгөлөлтийг нислэгийн дараа олгодоггүй байв.
Компани буцаан олголтоос татгалзаж, шүүх дээр «чатбот бол өөрийн үйлдлээ хариуцах тусдаа хуулийн этгээд» гэж маргасан.
Хариуцлага: хэрэглэгчийн хувьд чатбот бол брэндийн дуу хоолой — «AI ингэж хэлсэн» гэдэг өмгөөлөл биш. Онол: халамжийн ёс зүй (гашуудаж буй, эмзэг хэрэглэгч), эрхийн хандлага (үнэн мэдээлэл авах эрх), ариун журам (бид ямар компани байх вэ). Хэвлэлийн тест: 800 долларын хэмнэлт брэндэд хэд дахин үнэтэй тусав. Дүрэм: AI-ийн хариултыг албан бодлоготой тулгах, эргэлзээтэй, эмзэг асуудлыг хүн рүү шилжүүлэх, AI гэдгийг ил тод хэлэх, алдааг шууд засаж нөхөх.
Moffatt v. Air Canada — тойм Шийдвэр: 2024 BCCRT 149, Civil Resolution Tribunal, Бритиш Колумб
Moffatt v. Air Canada, 2024 BCCRT 149 (Feb. 14, 2024) · Global News (2024, Feb). Air Canada must pay B.C. man hundreds for chatbot error
Шийдвэрийн шалгуур
Хэрэглэгч бүх нөхцөлийг мэдсэн бол худалдан авах уу?
Энэ шийдвэр маргааш мэдээний нүүрэнд гарвал ичих үү?
Би хэрэглэгчийн байранд байсан бол зөвшөөрөх үү?
Энэ шийдвэр 5 жилийн дараа брэндэд юу үлдээх вэ?
Эдгээр 4 тестээр дахин үнэлбэл хариулт тань өөрчлөгдөх үү?
Дүгнэлт
Хууль бол доод хязгаар — ёс зүй нь брэндийн сонголт.
Хамгийн түгээмэл зөрчил бол илт худал биш, «үнэн боловч төөрөгдүүлсэн» зар.
Дижитал орчин, AI шинэ хэлбэр авчирсан ч зарчим өөрчлөгдөөгүй: үнэн, хүндэтгэл, хариуцлага.
Монголын зах зээлээс ёс зүйн эргэлзээтэй 1 зар олж, 1 хуудсанд шинжилнэ: ямар зөрчил, хэн хохирох, холбогдох хууль, аль онолоор үнэлэх, ёс зүйтэй хувилбар. Дараагийн лекцэд (Комплайнс) авчирна уу.
Бүлэг V
Гэртээ давтах хэсэг: флаш карт, тест, нээлттэй асуулт, ном зохиол.
Бие даан · флаш карт · 18 асуулттай тест · нээлттэй асуулт
Шалгалтад бэлдэх · 1
Карт дээр дарж тодорхойлолтыг харна. Бүгдийг цээжлэх хүртлээ давтаарай.
Шалгалтад бэлдэх · 2
Шалгалтад бэлдэх · 3
Шалгалтад кейс болон богино эссэ орно. Асуулт бүрд 8–10 өгүүлбэрээр хариулж дадлага хийгээрэй.
«Үнэн боловч төөрөгдүүлсэн» зар гэж юу вэ? Монголын зах зээлээс нэг жишээ гаргаж, аль тестээр илрүүлж болохыг тайлбарла.
Shein-ий кейсээр хуурамч лавлах үнэ ашигласан хямдралыг ёс зүйн гурваас доошгүй онолоор үнэл. Онолууд ижил дүгнэлтэд хүрэх үү?
Air Canada-гийн кейсээр AI чатботын алдааны хариуцлагыг хэн хүлээх вэ? Брэнд AI чатбот нэвтрүүлэхдээ баримтлах 4 дүрмийг санал болго.
Онлайн дэлгүүр хэрэглэгчийн мэдээллийг цуглуулахдаа ямар зарчим баримтлах ёстой вэ? Аль хууль хамаарах вэ?
AI-аар үүсгэсэн зар сурталчилгаанд ямар ёс зүйн шаардлага тавих вэ? Гурван зарчмыг жишээтэй тайлбарла.
Ёс зүй яагаад «зардал» биш «эрсдэлийн удирдлага» вэ? Бизнесийн үр дүнтэй холбон тайлбарла.
Juukan Gorge-ийн кейсээр «хууль ёсны боловч ёс зүйгүй» шийдвэрийг тайлбарла. НҮБ-ын удирдах зарчмын аль тулгуур зөрчигдсөн бэ?
Friedman (1970) ба Freeman (1984)-ийн байр суурийг харьцуулж, нэг бодит компанийн шийдвэрт хэрэглэж үз. Carroll-ын пирамид эдгээр хоёр байр суурийг хэрхэн холбодог вэ?
Итгүүлэх мэдлэгийн загвараар (Friestad & Wright, 1994) нөлөөлөгчийн далд зар яагаад хэрэглэгчид хор учруулдгийг тайлбарла.
Монголын хүүхэд унаачийн асуудлыг универсализм, релятивизм, нийгмийн гэрээний нэгдсэн онолын (Donaldson & Dunfee) өнцгөөс харьцуулан дүгнэ. Брэнд ямар байр суурь баримтлах ёстой вэ?
Ашигласан ном, материал
Лекцийг эдгээр эх сурвалжид тулгуурлан бэлтгэв. ★ тэмдэгтэйг нь уншихад шалгалтад бэлдэхэд хангалттай.
★ Murphy, P. E., Laczniak, G. R., & Harris, F. (2017). Ethics in Marketing: International Cases and Perspectives (2nd ed.). Routledge.
★ Ferrell, O. C., Fraedrich, J., & Ferrell, L. (2022). Business Ethics: Ethical Decision Making and Cases (13th ed.). Cengage.
★ Kotler, P., & Keller, K. L. (2022). Marketing Management (16th ed.). Pearson — нийгмийн хариуцлагатай маркетингийн бүлэг.
Crane, A., Matten, D., Glozer, S., & Spence, L. (2019). Business Ethics (5th ed.). Oxford University Press.
Kotler, P., & Armstrong, G. (2021). Principles of Marketing (18th ed.). Pearson.
★ American Marketing Association. Statement of Ethics. ama.org
International Chamber of Commerce (2024). Advertising and Marketing Communications Code.
OECD (2022). Dark Commercial Patterns. OECD Digital Economy Papers.
U.S. FTC (2023). Guides Concerning the Use of Endorsements and Testimonials in Advertising.
Brignull, H. (2023). Deceptive Patterns: Exposing the Tricks Tech Companies Use to Control You. deceptive.design
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль · Өрсөлдөөний тухай хууль · Зар сурталчилгааны тухай хууль · Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021)
Хүчин төгөлдөр эх: legalinfo.mn · Хяналт: Монополын эсрэг газар (хуучнаар ШӨХТГ)
★ Hunt, S. D., & Vitell, S. (1986). A general theory of marketing ethics. Journal of Macromarketing, 6(1), 5–16.
★ Friedman, M. (1970). The social responsibility of business is to increase its profits. New York Times Magazine.
★ Freeman, R. E. (1984). Strategic Management: A Stakeholder Approach. Pitman.
Carroll, A. B. (1991). The pyramid of corporate social responsibility. Business Horizons, 34(4), 39–48.
Porter, M. E., & Kramer, M. R. (2011). Creating shared value. Harvard Business Review, 89(1/2).
Crane, A., Palazzo, G., Spence, L. J., & Matten, D. (2014). Contesting the value of “creating shared value”. California Management Review, 56(2).
Rest, J. R. (1986). Moral Development: Advances in Research and Theory. Praeger.
Bazerman, M. H., & Tenbrunsel, A. E. (2011). Blind Spots. Princeton University Press.
Friestad, M., & Wright, P. (1994). The persuasion knowledge model. Journal of Consumer Research, 21(1), 1–31.
Smith, N. C., & Cooper-Martin, E. (1997). Ethics and target marketing. Journal of Marketing, 61(3), 1–20.
Galbraith, J. K. (1958). The Affluent Society · Hayek, F. A. (1961). The non sequitur of the “dependence effect”. Southern Economic Journal, 27(4).
Thaler, R. H., & Sunstein, C. R. (2008). Nudge · Thaler, R. H. (2018). Nudge, not sludge. Science, 361(6401).
Nissenbaum, H. (2004). Privacy as contextual integrity. Washington Law Review, 79(1) · Zuboff, S. (2019). The Age of Surveillance Capitalism.
Donaldson, T., & Dunfee, T. W. (1994). Integrative social contracts theory. Academy of Management Review, 19(2) · Donaldson, T. (1996). Values in tension. HBR, 74(5).
Delmas, M. A., & Burbano, V. C. (2011). The drivers of greenwashing. California Management Review, 54(1).
Mill (1863) · Kant (1785) · Rawls (1971) · Gilligan (1982) — сонгодог бүтээлүүд.
★ United Nations (2011). Guiding Principles on Business and Human Rights. OHCHR.
ILO & UNICEF (2025). Child Labour: Global Estimates 2024, Trends and the Road Forward.
TerraChoice (2007, 2010). The Sins of Greenwashing.
NORC (2020). Assessing Progress in Reducing Child Labor in Cocoa Growing Areas of Côte d’Ivoire and Ghana.
WHO (1981). International Code of Marketing of Breast-milk Substitutes.
Parliament of Australia (2020). Never Again — Juukan Gorge-ийн мөрдөн шалгалтын тайлан.
ILO. Mongolian child jockeys – balancing cultural heritage with safety; Global Voices (2025).
OECD (2019, шинэчл. 2024). Recommendation of the Council on Artificial Intelligence.
ISO/IEC 42001:2023. AI management systems.
AI Global / AI CERTs — AI маркетингийн сургалтын материал (багшийн хураангуй).
Хэвлэлийн жил, хувилбар өөрчлөгдөж болно — номын сангаас хамгийн сүүлийн хэвлэлийг авч уншаарай.
Таны санал
Таны санал дараагийн лекцийг сайжруулахад тусална. Mentimeter-ээр (QR) эсвэл доорх талбарыг бөглөөд «Хуулах»-ыг дарж багшид илгээнэ үү.
Таны тестийн дүн, санал зөвхөн энэ төхөөрөмжид хадгалагдана.
Маркетингийн ёс зүй
INTD401 · ЛЕКЦ 1 · МУИС БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Д.Болорцэцэг
AI Global — AI маркетингийн сургагч багш
МУИС — бизнесийн ёс зүй, маркетингийн үндэс
Standard Work Procedure — Бэлтгэл · Татах · Тайлбарлах · Дадлага · Үнэлэх · Эргэцүүлэх · Сайжруулах
Shein — хуурамч хямдрал, ногоон мэдэгдэл (Франц, 2025)
Air Canada — AI чатботын хариуцлага (Канад, 2024)
Түүхийн шийдвэрийн хувилбарууд сургалтын зорилготой
CBC Marketplace — Sale or Fail? (2025)
Nerdwriter — How Dark Patterns Trick You Online
Murphy, Laczniak & Harris — Ethics in Marketing
Ferrell, Fraedrich & Ferrell — Business Ethics
Kotler & Keller — Marketing Management
Crane, Matten, Glozer & Spence — Business Ethics
AMA Statement of Ethics · ICC Advertising Code
OECD — Dark Commercial Patterns · Brignull — Deceptive Patterns
Hunt & Vitell · Friedman · Freeman · Carroll · Porter & Kramer
Rest · Bazerman & Tenbrunsel · Friestad & Wright · Galbraith · Hayek
Thaler & Sunstein · Nissenbaum · Zuboff · Donaldson & Dunfee · Delmas & Burbano
НҮБ — Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим (2011)
ОУХБ, ЮНИСЕФ — Хүүхдийн хөдөлмөрийн тооцоо 2024
Rio Tinto · Juukan Gorge (2020) · Rana Plaza (2013)
Volkswagen (2015) · Nestlé, ДЭМБ-ын дүрэм (1981) · Purdue Pharma
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай · Өрсөлдөөний тухай
Зар сурталчилгааны тухай · Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай
INTD401-ийн Мягмар, Баасангийн бүлгийн оюутнууд
Комплайнс
10/13 МЯГМАР · 10/16 БААСАН · 17:40 · ХИЧ-5, 605
Mentimeter
Mentimeter-ийн оролцогчийн код (8 орон) эсвэл бүтэн холбоосыг оруулна. Төхөөрөмж дээр хадгалагдана.
Оюутнууд QR кодыг утсаараа уншуулж шууд Menti-д нэвтэрнэ. Энэ тохиргоо оюутны төхөөрөмжид харагдсан ч нөлөөлөхгүй.
Сонголт тань энэ төхөөрөмж дээр хадгалагдана. Бүх фонт кирилл үсэг дэмжинэ.
Хэсгээ сонгоод шууд шилжинэ.
→ Space дараагийн слайд · ← өмнөх · M агуулга · N багшийн тэмдэглэл · W самбар · F фонт · Home эхлэл · Esc хаах
Утсан дээр: зүүн/баруун шудрах. Явц, тестийн оноо, санал төхөөрөмж дээр хадгалагдана.